Өнөөдөр хулгана өдөр

img

Аргын тооллын тавдугаар сарын 15. Ангараг гариг. Билгийн тооллын 25. Шувуун хошуут одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 05.31 цагт мандан 20.29 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх. бизнес эхлэх, хуу сангийн эх хатгах, эд агуурс авах зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ