Зам засварын ажил үргэлжилж байна
Зам засварын ажил нийслэлд үргэлжилж байна. Тухайлбал, Хүчит шонхор захаас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх буюу Далан давхрын урдуурх 1.6 км авто замыг "Экспресс зам" ХХК, Сүхбаатар дүүргийн 3, 5, 7, 10 дугаар хороо, орон сууцны хороолол доторх 3.6 км авто замын засварыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэхээр оны өмнө шалгарсан бөгөөд ажлаа эхлээд байна.
Харин Энгельсийн гудамжны буюу Дунд голын гүүрээс Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалга хүртэлх 0.29 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг "ЗМЗ" ХХК, Баруун нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 у/м хос бетон гүүрийн барилгын ажлыг "Тэргүүн саруул зам" ХХК, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12-4,5, 46-р байрны гадна талбайн борооны ус зайлуулах шугамын ажлыг "Хүчит чулуут" ХХК тус тус гүйцэтгэж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ