Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярилаа

img

Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.

Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга тантай утсаар ярьж байгаадаа баяртай байна.

Бан Ги Мүн: Би энэ асуудлаар яримааргүй байна. Гэхдээ ярьж байгааг та ойлгоно биз ээ.  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд бид санаа зовних байдал нэмэгдэж байна. Түүний эрүүл мэндийн талаар таныг анхаарлаа хандуулж байгаа гэдэгт би найдаж байна. Та бид хоёр сайн найзууд. Таны өмнөх Ерөнхийлөгчийг ч би мэднэ. Монгол Улс бол ардчилсан нийгмийг байгуулахад хамгийн их амжилт олж байгаа улсын нэг гэдгээр нь бахархаж явдаг. Мэдээж бид хуультай холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна. Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчиллыг бэхжүүлэх, хууль ёсыг тогтооход асар том хариуцлага үүрч байгааг би сайн ойлгож байна.

Цахиагийн Элбэгдорж:Таныг  утсаар ярьж байгаад гүн талархаж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд анхаарч байгаа. Тэр манай төрд өндөр алба хашиж байгаа хүмүүсийн эмчлүүлдэг эмнэлэгт хэвтэж байгаа. Түүний хажууд манай улсын эрүүл мэндийн салбарын хамгийн сайн баг ажиллаж байгаа.

Бид НҮБ-ын авлигатай тэмцэх болон хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллахад байнга нээлттэй байх болно. Та тэр байгууллагуудын төлөөллийг Монголд ирүүлж, авлигатай тэмцэх болон хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт хамтран оролцвол бид их баяртай байх болно. Бид Монголд хууль ёсыг  шударга, тэгшээр хэрэгжүүлэх, хүний эрхийг хангахад онцгой анхаарч ирлээ. Цаашдаа ч анхаарах болно.

Авлигатай тэмцэх үйл явц амаргүй гэдгийг та ойлгож байгаа. Бид бүгдээрээ тэр үйл явцаас суралцаж, сургамж авч байна. Монгол бол НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон орон. Авлига, бас мөнгө бол их хүчтэй гэдгийг та ойлгож байгаа байх.

Дахин хэлэхэд бид та бүхэнтэй хамтран ажиллахад байнга нээлттэй байгаа шүү.

Бан Ги Мүн: Дахин хэлэхэд би энэ сэдвээр тантай яримааргүй байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал туйлын доройтож байгааг би сонсоод тантай ярьж байгаа юм. Авлигатай тэмцэх, авлигыг арилгах үйл явцад Монгол Улс амжилт олоосой гэж би хүсч байна. Бид бол Монгол Улсын дотоод хэрэгт оролцох ямар ч сонирхол байхгүй. Та энэ ярьсан асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхэд тусалж чадна гэдэгт би итгэж байна.

Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, таныг энэ асуудалд анхаарал тавьж ярьж байгаад би баярлаж байна. Монгол Улс бол нээлттэй орон. Энэ асуудал манай иргэд, олон нийт, хууль хяналтын байгууллагуудын анхааралд байгаа. Уг асуудлаар хүмүүс шаардлагатай мэдээллээ авч байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой хэрэг удаан хугацаанд шалгагдаж байгаа. Хуулийн байгууллага түүнийг олон удаа, 10 удаа дуудсан боловч тэр очоогүй. Иймээс манай  хуулийн дагуу түүнийг албадан саатуулахад хүрсэн юм.

Хуулийг тэгш хэрэгжүүлж, хүний эрхийг хангахад болон ноён Энхбаярын эрүүл мэндэд бид бүхэн онцгой анхааран ажиллаж байна. Нөгөө талаас авлига болон уул уурхайтай холбоотой мөнгөний хүч ямар их байгааг бид харж байна. Уул уурхайн хайгуулын лицензийг замбараагүй олгож байсан асуудлын зохицуулалт дээр би хатуу байр суурьтай байгаа. Нэг үе энэ байдал манай газар нутгийн бараг 50 хувьд хүрч байсан юм. Бид өмч баялагтаа эзэн байх, иргэдийнхээ эрхийг хангаж энэ салбарт жинхэнэ ардчилал, хууль ёсыг тогтоох хэрэгтэй байгаа юм. Би таны ярьсныг болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалд цаашид ч анхаарах болно. Мөн хууль хяналтын байгууллагын хуулиа шудрага хэрэгжүүлэх ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх болно.

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хэн нэг нь илүү эрх эдлэхгүй гэдэг нийтлэг зарчмыг тууштай хэрэгжүүлэн ажиллахыг хичээж байна.

Бан Ги Мүн: Тантай утсаар ярьсандаа би их баяртай байна. Тантай би удахгүй уулзана гэдэгт итгэж байна. Та зургадугаар сард Рио-д болох байгаль орчны асуудлаархи дээд хэмжээний уулзалтад ирнэ биз дээ.

Цахиагийн Элбэгдорж: Би бас тантай удахгүй уулзана гэж найдаж байна. Би Рио-гийн дээд хэмжээний уулзалтад очно. Монгол Улс энэ асуудлаар их зүйл хийж байгаа. Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, энэ тухай бид ярилцах боломж олдоно гэдэгт найдаж байна.

Бан Ги Мүн: За их баярлалаа, Ерөнхийлөгч өө. Тантай утсаар ярьсандаа баяртай байна.

Цахиагийн Элбэгдорж: Таныг утасдсанд туйлын талархаж байна. Та  манай оронд болж байгаа асуудалд байнга санаа тавьдагт бид их талархаж байдаг шүү. Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ban Gim Und. Ajil hiih gej baigaa bol todorhoi zuil yari..Alban tushaalaa ashiglah gej baigaa bol buruu hun luugee zalgachihjee..
2012-10-27
Elbegeed bayrlalaa..
2012-10-27
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ''''''''''''''''';;;;;;;;;;;;;;;;;;''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''''
2012-05-17
нара:
түүхийн түүхэнд Монголчууд зэрэг дэв,албан тушаалд дуртай,бялдууч нөхдүүдийнхээ хохирогч болсоор одоог хүрэхдээ 2 их гүрний дунд л үлдсэн шүү дээ.Атаа жөтөө,авилгач зан манайханы цусанд нь үлдсэн юм биш биз дээ.Эргээд нэг хараач,улс орны баялгийг үнэндээ дунд шатныхан шийдэж байгаа тэд олуулаа мөртөө Төрийнхөө хуулинд зааснаар буруутанг хэлчихэж чаддаггүй шүү дээ.жил ирэх бүр албан тушаалын авилгын ханш "нэмэгдэж",гэмгүй царайлсан дунд тушаалынхан олширсоор байгааг харахгүй байна уу.найзууд аа.Монголчууд бие биеэ хэмэлж л байвал "Гаднынханд" сайхан шүү дээ.Монгол эрийн шийр заасан хатуужлыг ширээний ард олон жил суусан 3 дахь ерөнхийлөгчөөсөө одоогийн эрчүүд сураасай,Монголчуудын бялдууч,хууль дээдэлдэггүй хөлдүү мөсөн чанарыг хагалж байгаа нь 4 дэхь ерөнхийлөгчийн амжилт гээд ойговол ямар вэ?
2012-05-17
авилга сайн ав:
АРАВ ХОНОГ ӨЛСЧИХ ХОНШООРТОЙ БОЛ АВИЛГА САЙН АВ ТЭГЭЭД Л ЭНХБАЯРДААД БАЙХАД ЯЛГҮЙ
2012-05-16
unshigch:
ta nar yostoi genen baina daa. ed erdoo l jujig togloj baina shuu dee, oorsdinhoo bulhaig il boloh ni grj aihdaa elbegdorj jujiglej baigaa ni ene shuu dee. tim l surhii sanaa ni zobj baisan yum bol ene erhem ertenees ene ugee helj baih ni yasan yum be. yostoi ineedtei yumaa. elbwegdorj uneheer zebuu hurmeer hor nairuuldag hulgaich yum baina daa. eronhilogchin songuulin uyer solongosinhontoi holbootoi medeelel garaad baisan unen yum baina l daa.
2012-05-16
Oyutan:
НҮБ болон АНУ /үндсэндээ нэг юм/ нар зөвхөн Н.Энхбаярт санаа тавьж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Н.Энхбаяр гэдэг хүн сүүлийн 10н жилд үнэхээр МУ-ын ард түмэнд хохирол учируулсан уу хэрэв тийм бол энэний хор уршиг нь Монголын ирээдүйд хэрхэн муу нөлөө үзүүлэх вэ гэх зэргийг ҮЛ ТООМСОРЛОЖ байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр Н.Энхбаяр нь төр барьж байхдаа Монгол улсын үнэ цэнэтэй бүгдийг гадныханд үнэгүйгээр худалдах замаар өөрийн хувийн эрх ашгийн дархлааг бий болгожээ. Үнэндээ бол Н.Энхбаяр гэдэг хүн Монголын хөгжлийн хэдэн жилээр ухараасан хүн шүү дээ. Төрийг төрийн ирээдүйн хөгжлийн бодлогоор биш зөвхөн авилгын зарчмаар удирдаж явсан нь одоо бүх хүнд ил харагдаж байна. Одоо Монголын дийлэнх залуучуудын сэтгэхүй хэрхэн төрийн албанд орох уу, орчоод хэнд юуг хэрхэн хууль бусаар өгч хариуд нь их хэмжээний авилгал авах уу, эцэст нь тэр мөнгөөрөө яаж тансаглах уу гэдэг хүрээгээр хөгжиж байна. Тогтолцооны гажуудлыг Монголд авч ирсан, бий болгосон хүн шүү дээ.
2012-05-16
нугалам дутуу энэ амьтнаас болж монгол улс дэлхийн шившиг болж байна. ийм амьтныг ерөнхийлөгчөөр африкийн харууд ч сонгохгүй үхэр монголчууд гэдэг л бид байх даа
2012-05-16
irgen:
chi yun teneg yum yriad bgaan elbegdogj huniig tamalj bga shig uurt ni udahgui tsag ni irnee ter uyd yaj bhiig ni harnaa hunii unergui amitan
2012-05-16
БАН ГИ МУН ЭНХБАЯРААС АВИЛГАЛ АВЧИХЖЭЭ...
2012-05-16
ЗОЧИН:
Би энэ асуудлаар яримааргүй байна гээд байхыг бодоход цаана нь нэг хүн ингээд хэлээд өгөөч гэж л дээ.
2012-05-16
BDGRUTHGTR:
ELBEGDORJOO CHI ZUGEERL UHEED UGUUCH, CHAMAAS BOLJ MONGOL ULS SUIRLEE, HUDLAA YARIHAAS CHINI ZALHAJ GUITSLEE, CHAM SHIG TENEG HUN ENE HORVOOD BAIDAG BOLVUU ER NI.
2012-05-16
unen:
huuy teneg malnuudaa ene songuuld chine hench garsan yalgaagui iddiin malaa chich gsen garuul nohoi shig l idne bizdee idej chadaj baival idej l bn biz harin gol shudraga shuuhtei l deg juravtamtai tsalin ondor bval l bolloo
2012-05-16
zochin:
NUB -iin darga avilgad holbogdoj balrah vii dee. Enkhbayar bol tedend manai ulsiig ediin zasgaar ezlehed amtat byaluu haragdaj baigaa. Uuruu bolson bol busad n padgui gedeg er biz dee. Dagaj demjigchid n ch adilhan biz. Yer n ene hunii shunal aminaasaa ch unetei bololtoi. Ene dahij garval bidniigee buren soroh baihoo
2012-05-15
ENKH:
мАНАЙ УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ ГАДНЫ ХҮН ОРОЛЦОХ ЁСГҮЙ.уЛСЫН ӨЧНӨӨН МӨНГӨ ХУМСАЛЧИХААД БУЛХАЙГАА НУУХ ГЭХДЭЭ ХЭНЭЭС Ч ХАМААГҮЙ ЗУУРАХ ЮМ ДАА эНХБАЯР .....
2012-05-15
зочин монгол:
1996-2000 онд АН ялж энэ 4 жил монголын ард түмнийг яаж туйлдууллаа.Энэ Энхбаярын хэрэг гэгч бол шууд АН болон Элбэгдоржийн хийж байгаа хэрэг.Ямар нам болохыг Монголын ард түмэн мартах ёсгүй. Одоо бол АН нэрээ сольж Олигархиудын АН гэвэл таарна.
2012-05-15
алтаа:
Ц Элбэгдорж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн ярилцлагаараа ёстой нэг шившгээ дэлгэлээ дээ.НҮБ ямар үүрэгтэй байгууллага гэдгийг мэддэггүй л юм байх даа.Монголын авилгалтай хамтарч тэмцье ч гэх шиг.Ер нь өөрийн толгойгоор бодож сэтгэж чаддаггүй нь илт байна.Дандаа хүнээр хэлэх үгээ бэлдүүлж бурдаг нь харагдаж байна.Ер нь Элбэгдоржийн цаана Монголын том том олигархи Батхүү мэтийн юмнууд байгаа шдээ.ЭЛБЭГЭЭ БОЛ ЕРДӨӨ Л НЭГ УТСААР ХӨДӨЛГӨДӨГ МОДОН ХҮҮХЭЛДЭЙ ШҮҮ ДЭЭ.БАС АГУУ ХУДАЛЧ. ДАЛАН ХУДАЛЧИЙН ДҮҮ ДАЛАН НЭГ ДЭХ ХУДАЛЧ.ҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ ӨӨРИЙНХ ХЭЛСЭН " ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА" ГЭЖ БУРСАНГ САНА... Элбэгдоржийн өмнөөс би их ичиж байна. Хүний өмнөөс ичиж амьдрах яасан хэцүү юм бэ
2012-05-15
алтаа:
төрийн толгойд гарсан хүн бүр их бага но-той байгаа. Но гүй энгийн хүн ч байхгүй.Гэхдээ Энхбаяр бага ч гэсэн Монголчуудад гавьяатай хүн. Оросын өрнөөс гаргасанг санацгаая л даа.Оросууд өрөө нэхээд байвал монголчууд бид "Их гүрэн"-ийг яаж чадах юм бэ? Өгөхөөс өөр замгүй шүү дээ. Газар нутаг, "Оюу толгой"-гоо зарж идсэн биш.
2012-05-15
шудрага ёсоор нүүрээн хайцаалсан ичгүүртэй худалч
2012-05-15
Мөнх-орших:
ноён ерөнхийлөгч гуай та тиймэл сүрхий шудрага хүн юм бол тэр хууль бусаар бөөн цөөнөөрөө эх оронд маань хүрз бариад орж ирж байгаа хужаа нарыхаан учирыг олооч.. энхбаяраас илүү хужаа нар эх оронд минь гай авчир байна. монголчуудыг хэрхэн дээрэлхэж байгааг хэлүүлэлтгүй харж байгаа биздээ.. энэ хужаа нар бөөн цөөнөөрөө орж ирж байгаа нь монголын үндэсний аюулгүй байдалд маш их занал хийлж байна.. та бол энэ бүхэнд хяналт тавих улсуудийн нэг нь л байгаа байх.. та тиймэл айхтар юм бол ажиллаа хийгээчээ..
2012-05-15
nymdorj:
Elbegdorjiig yag tooj haragdaach.Ner hundee usguh gej mun argaa barj baina daa huurhii.NUB-iin darga Elbegdorj shig nohoin gulug bish shuu dee.
2012-05-15
Мөнх-орших:
энэ элбэгээ ернь зангаан таниулж байна даа,, уг нь монголын ард түмэн их дэмжидэг байсан юмсан.. энхбаяр бол идэж уусан нь үнэн л байх.. гэхдээ тэр хүнийг МУ-ын ерөнхийлөгч байсаных нь хувьд бага ч атугай хүндэлж, ёс суртхуунтэй байх ёстой юм шиг санагдаж байна. цаана чинь монгол улсыг дэлхий дахин харж байгаа шүү дээ.. энхбаяр та нарын хамаг бузар булайг илчилэх гэж байсан учираас та нар айсандаа тэр хүнийг алах гэж байгаа.. үүнийг олон түмэн аль хэдийн мэдчихээд дүгнэлт хийсэн байгаа.. та нар ч бас энхбаяраас дутхааргүй луйвар булхай хийсэн байгааш дээ.. та нарийн шударгыг чинь мэдэхгүйл юм байна....
2012-05-15
solongos pizdaanuudiig taarsan gazar ni alnaa hem be ter pizda mongoloor oroldood uzegldee enhbayrtain horduullaj alah heregtee elbegee taniig bid hamgaalnaa uzeed bh ni tanii uureg shuuuuuuuuuuu
2012-05-15
Enxbayar zevsegt boslogo odoox magadlaltai bsn uchir uba sanuulj xelsen bxgyi yu daa, diplomat yariand yu gej l il todoor tegj xelxev dee. Enxbayar buudnoo elbeg chadna naad xulgaich chn zevseg taraaj bidnii tsusiig ursgax xyn. NUB xyrtel anxaaraldaa avch bn gsn yg. Ternees ene novshiin bal
2012-05-15
Yadraad bxdaa ch yaxav dee matsag barij bgad garch irsen xyniig hehe. Mangaraa naad Enxbayar chn uuland xed xonogoor dayanchlaad matsag bariad yavchdiin. 10 xonog yu ch bish naadaxd chn. Shashinii mash sain medlegtei xyn BA xeregtei yumaa ix sain sursan baagii. Aimaar chotgor doo burxan mini.
2012-05-15
Enxbayargyigeer amidraxsan
2012-05-15
zochin:
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэнэг биш Тэр Монголд ардчлал, авилгал ямар түвшинд байгааг, ямар албан тушаалтанууд нь авилгалд идэгдсэнийг, ямар албан тушаалтанууд нь гадаадын луйварчдын гар хөл болсныг, хэн нь шударга, хэн нь худлаа шударга нүүр эсгэдэгийг сайн мэддэг. Тиймдээ ч сануулга өгсөн хэрэг. Нэг ёсондоо эхлээд өөрөө шударга байж шударга ёсны төлөө тэмцсэн хүнийг албан тушаалаа ашиглаж битгий шоронд хорь гэдгийг сануулсан хэрэг
2012-05-15
Эрхэм хүндэт авилгачдаа Энхбаяр ахаасаа суралцана биз дээ
2012-05-15
ганаа:
Энхбаярыг шалгаад новшийн шорон луу нь яллаад явуул. тэндээ очоод тэр бангенмунтайгаа ярилцана биз. Монголын дотоод хэрэгт энэ муу НҮБ-ийхэн үхсэндээ оролцоод байгаа юм бэ. Бид авилгачидтайгаа тэмцэж байна. Энэ тэмцэл монголд дөнгөж эхэлж байна. Элбэгдоржийн тэмцэлийг буруу гэх хэн байгаа юм бэ. Авилгын загалмайлсан эцэг энхбаяраас эхэлж бүх авилгачдыг цааш нь явуул. Энхбаяр 2006 онд анх оюутолгойг фрийдландад найр тавин өгсөн хүн. Тэр чигээрэй явах гэж байтал элбэгээ ард түмний саналаар ялж түүний найруулсан олон улсын хэмжээний наймаа нь зоссон тул өөрийнхөө бүх бурууг өнөөг хүртэл Элбэгээд тохсоор яваа новш. Элбэгээ ялсан хүн. Ялсан хүн ялагдсанаа барьж авч хориод байх хэрэг байна уу даа. Новшийн энхбаярын гадаад дахь банкинд монголын газар шороо авилгалаар олж авсан тэрбум доллоррууд багтаж ядан байдагийг монгол түмэн бид мэднэ.
2012-05-15
elbegeegeer baharhaj bgaa mangar jaahan yumtai
2012-05-15