
Арилжааны банкууд үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэхдээ нэг хувийн шимтгэл авах санал гаргажээ.
Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, ҮЦТТТХТ, Монголын хөрөнгийн бирж, брокер диллерийн компаниуд үнэт цаасны арилжаанаас 2-4 хувийн шимтгэл авдаг билээ.
Мөн жижиг брокер диллерийн компаниуд харилцагчдаа татах зорилгоор хамгийн бага буюу хоёр хувийн шимтгэл авч үйлчилж байгаа.
Хэрвээ арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авдаг болбол үнэт цаас арилжсан аж ахуйн нэгж, иргэд хамгийн доод тал нь гурван хувийн шимтгэл төлдөг болох юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ