
“Монголын эрчим хүч–2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Монголын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэхүү чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжлэх юм.
Чуулга уулзалтад Засгийн газрын яамдууд, эрчим хүчний гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд, мэргэжлийн холбоод судлаачид, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцох юм.
Төлөөлөгчид эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөрөнгө оруулалтын болон эрх зүйн орчны талаар нээлттэй хэлэлцэж, хууль эрх зүй, тогтвортой эрчим хүч-ногоон эдийн засаг, эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо зэргийг хөндөн ярилцах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ