"Төрийн хүн"-ий тангараг

img

Монгол Улсын иргэн төрийн хүн болж төр түмнийхээ төлөө зүтгэж эхлэхдээ ийн тангараг өргөдөг. "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ".  Эртнээс агуу түүхтэй Монгол төрийн дор өдгөө цагт зүтгэж яваа бүх албан хаагчид тангарагаа эргэн санаж, үүрэг хариуцлагаа чандлан сахия.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болдсайхан:
Төрийн хүн дэлхийн хэмжээнд сэтгэхийн тулд дэлхийн төвшний мэдлэг боловсрол олж авахаас гадна хүний мөс жудаг сайтай, удам угсааны ноён нуруу цэх байх ёстой. Товчоор хэлбэл: Төрийн хүний угшил, дархлаа цэвэр байх ёстой юм. Гэтэл одоогоор Монголын төрийг арга заль, арын хаалга, авилга хахууль, аллага, луйвар гэх мэт хар сүүдэр дагуулсан төрийн хүний угшил, дархлаагүй хүмүүс барьж байна. Ийм байхад улс орны байдал салхи шуурга, хавсрага дэгдсэн хаврын хахир, хүйтэн өдрүүд шиг байсаар байна.
2012-05-15