Өнөөдөр болох зарим хурлууд
Засгийн Газрын ордны их танхимд 09.00-13.00 цагт Монголын киноны уран бүтээлчдийн анхдугаар их хурал болно "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт “Mongolian airlines group” ХХК “Amadeus” системд нэгдэн орох болсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 14.00 цагт Монгол зургийн нэрт төлөөлөгч, мөнгөн тэмдэгт урлаач, бурхан зураач Ц.Минжүүрийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Удам” үзэсгэлэнгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. Хэвлэлийн хүрээлэнд 12:00 цагаас Энхтайван найрамдлын ордны эргэн тойрны газрыг хууль бусаар худалдаж барилга бариулсан, мөн тус ордныг зарсан удирдлагуудад холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа талаар Энхтайван, найрамдлын төлөө Монголын холбоог шинэчлэн зохион байгуулах ажлын хэсэг Хэвлэлийн Хүрээлэнгийн урилгаар мэдээлэл хийнэ. 15:00 цагаас ОХУ-аас Монголд суугаа Элчин Сайд “Оросын Холбооны Улс ба Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдвээр зангиагүй уулзалтанд оролцоно. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ