“Монголын эрчим хүч” чуулга уулзалт эхэллээ

img

“Монголын эрчим хүч-2012, Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалт эхэллээ. Монголын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжлүүлэх зорилго бүхий уг уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Монгол Улсад эрчим хүчний яамнаас зохион байгуулж байна. Уг чуулганд Азийн хөгжлийн банк, Германы Техник Хамтын Ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Жайка, КОЙКА, Европын сэргээн босголтын банк болон МCS интернэшнл, “Нью Ком” групп, “Хитро Пауэр”, “Професи коүл”, “Мицуй”, “Марубени” зэрэг гадаад, дотоодын 90 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлжээ. Чуулга уулзалтад Засгийн газрын яамд, эрчим хүчний гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд, мэргэжлийн холбоод судлаачид, олон улсын байгууллагууд, төрийн бус байгуулллагууд зэрэг бүхий л төлөөллүүд оролцон эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөрөнгө оруулалтын болон эрх зүйн орчны талаар нээлттэй хэлэлцэж буйгаараа онцлог юм. С.Жигүүр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ