Жаргалант, Борнуур сумын замын нээлт боллоо

img

Төв аймгийн Жаргалант, Борнуур сум чиглэлийн 32.2 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажлын нээлт боллоо. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн төв замын 96 дугаар км-ээс Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Борнуур сумын 112 дугаар км-ээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх 24.75 км авто замыг шинэчлэх ажлын нээлт болж, эл арга хэмжээнд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Дөрөвдүгээр зэрэглэлийн, хоёр урсгалтай, зургаан метр өргөн асфальт бетон хучилт бүхий зорчих хэсэгтэй болгох энэхүү замын шинэчлэлийн гүйцэтгэгчээр “КТК”, “Анандын зам” ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа бөгөөд автозамыг энэ оны арваннэгдүгээр сард барьж дуусгах зорилт тавьжээ. Харин замын барилгын ажлын хяналтын зөвлөхөөр Энэтхэгийн “Ай Си Ти” компани ажиллах аж. Сумдын автозамын тээврийн дэд бүтцийг шинэчилснээр сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах зэрэг олон давуу талтай юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ