
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хүндэт доктор ноён П.Шаллерын нүүрснээс шатахуун гаргаж авах, коксын үйлдвэр байгуулах төслийн бэлтгэл ажил эхэлснийг дуулгалаа.
Тэрбээр “Эдгээр нь иж бүрэн цогцоор нь хэрэгжүүлэх томоохон төсөл. Тиймээс олон оролцогчтой байна. Сайн бэлтгэж олон талын оролцоог хангах хэрэгтэй” гэв. Өнгөрсөн онд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Германы Тюссен групптэй нүүрснээс шатахуун гаргаж авах төсөл хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.
Манай талаас Аж үйлдвэрийн корпораци, МАК, “Петровис” зэрэг компаниуд энэ төсөлд оролцохоор консорциум байгуулахаар болсон байдаг. Нүүрснээс шатахуун гаргаж авах хоёр технологийг хоёуланг нь Германы эрдэмтэд нээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ