
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсны дагуу энэ жил нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг хатуу мөрдөхөөр болсон байна.
2012 онд хийгдэх томоохон ажлуудын нэг болох гэр хороолын зарим хэсгийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлын бэлтгэлийг шуурхайлахаар болжээ.
Энэ хүрээнд өнөөдөр 11.00 цагаас УС-15 орчмын айлуудыг төвлөрсөн шугамд холбох ажил эхэллээ.
Мөн өнгөрсөн жилээс хийгдэж, иргэдийн зүгээс талархал хүлээгээд байгаа автобусны эцсийн буудлын тохижилт, нийтийн бие засах газрын үйл ажиллагааг улам сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ногоон байгууламжид халгаатай сурталчилгааны самбаруудыг цэгцлэх, усан оргилуур, ногоон байгууламжийн усалгааны системийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах ажлыг эхлүүлж байгаа ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ