
Энхтайван найрамдлын ордны эргэн тойрны газрыг хууль бусаар худалдаж барилга бариулсан, мөн тус ордныг зарсан удирдлагуудад холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас хэвлэлийн хуралтай. Хурлыг Энхтайван, найрамдлын төлөө Монголын холбоог шинэчлэн зохион байгуулах ажлын хэсэг зохион байгуулж байгаа аж.
Эргэн сануулахад, тус ордны өмнө талбайд 17 давхар томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор баригдаад дуусч байгаа. Энхтайван найрамдлын холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан болон ерөнхий нарийн бичгийн дарга н.Билэгт нарыг уг газрыг хуйвалдан зарсан гэж тус холбооныхон үзэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ