
Цахим хэлбэрээр бараа үйлчилгээ авах Засгийн газрын тендерийг өнөөдөр анх удаа зарлав.
Уг нээлтийн ёслолд Сангийн сайд Д.Хаянхярваа, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкны төлөөлөл оролцсон юм.
Цахим хэлбэрээр бараа үйлчилгээ худалдан авах анхны тендерийг Сангийн сайд Д.Хаянхярваа орууллаа. Уг тендер нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын албан хэрэгцээнд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг худалдах авах байсан юм.
Засгийн газрын бараа үйлчилгээ худалдан авах тендерийг цахим хэлбэрт шилжүүлснээр тендерт оролцогч компаниуд цаг хугацаа, зардал хэмнэх, тендерт оролцогчид нүүр тулан уулзаж харилцаа үүсгэхгүй байх давуу талтай юм байна.
Мөн олон сая төгрөгийн хэмнэлт гарах аж. Засгийн газар тендерийн материал бэлтгэн хүргүүлэхэд хоёр тэрбум, сонин хэвлэлээр зарлахад 400 сая төгрөг зарцуулдаг аж.
Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн материал авах, бичиг баримт бүрдүүлэхэд дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ