Монгол хүн Азийн элсний III наадмыг шүүнэ

img

Азийн элсний спортын III дугаар наадам БНХАУ-ын Шандунг мужийн Хай-ян хотноо 2012 оны 06 дугаар сар 16-22 –ны өдрүүдэд зохион байгуулагдна. Наадам 13 спортын  49 –н зай, төрлөөр явагдах ба азийн 45 орны 3000 орчим баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Азийн олимпийн зөвлөл (АОЗ), наадмыг Зохион  байгуулах хорооны  шийдвэрээр  наадмын модон бөмбөгийн тэмцээний шүүгчээр Монголын иргэн Ч.Эрдэнэтуяа сонгон ажиллуулахаар болж, эрхийн мандатыг Монголын модон бөмбөгийн холбоонд (ММБХ) энэ сарын 14-ний өдөр ирүүлсэн байна. Тэрээр 2010 онд Азийн элсний II дугаар их наадмын тэмцээнд шүүгчээр Оман улсад ажиллаж байсан туршлагатай юм. Ч.Эрдэнэтуяа нь БТСГазрын ҮШБ-ийн ахлах мэргэжилтэн, ММБХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын модон бөмбөгийн шүүгч хүн бөгөөд өмнө нь ОХУ, Тайвань, БНСУ зэрэг орнуудад олон улс, дэлхий, азийн аваргын тэмцээний шүүгчээр ажиллаж байсан юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ