Буудлагынхан Миланыг зорилоо

img

Буудлагын баг тамирчид Италийн Милан хотноо энэ сарын 13-21-нд болж буй Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч С.Адилбиш нараар удирдуулсан манай багт Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа (эмэгтэй гар буу), ОУХМ Н.Баяраа (эрэгтэй урт буу), Б.Бишрэл (эрэгтэй урт буу), Ч.Нарантуяа (эмэгтэй урт буу), Х.Бямбабаатар (эрэгтэй урт буу), Ц.Мөнхзул (эмэгтэй гар буу) нар багтсан ажээ. Манай баг тамирчид Миланд тэмцээнээ дуусгаад тавдугаар сарын 21-нээс Германы Мюнхен хотноо болох дэлхийн цомын тэмцээнд оролцож, олимпийн өмнөх хамгийн том сорилгоо хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ