Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ

img

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2012 оны анхны хурал өнөөдөр Төрийн ордонд болж, наадмын бэлтгэл ажил албан ёсоор эхэлж байна. Хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даргаллаа. Өнгөрсөн жилийн наадам олон тэгш ой давхцаж асан бол энэ жилийнх УИХ болон НИТХ-ын сонгуулийг зохион байгуулах их ажлын дараа таарч байгаа. Иймд сонгуультай холбогдоод улсын баяр наадмын бэлтгэл ажил цалгардах ёсгүй. Тиймээс энэ хугацаанд салбар хороод бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Наадмын бөхийн оноолтын программыг шинэчлэн боловсруулж, Төв цэнгэлдэхэд цугласан наадамчид болон баяр наадмыг шууд дамжуулж байгаа телевизийн дэлгэцээр бөхийн оноолт болон хэрхэн ам авсан байдлыг шуурхай үзүүлэх нөхцөлийг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойронд автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, зарим газарт түр зогсоол бий болгох, морь барианы газар дахь үзэгчдийн суудлыг шинэчлэх зэрэг олон санал гарч байлаа. Их тэнгэр дэх төрийн хүлээн авалт зохион байгуулдаг харшид завсар хийх, төв асрын тулгуур, дээврийг засварлах санал Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооноос гарч байлаа. Энэчлэн салбар хороодын дарга нарын хэлсэн санал, ажлын төлөвлөгөөг нэг бүрчлэн сонссоны дараагаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд дараах үүргийг өглөө. Наадамчдын хамгийн ихээр сонирхдог Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг найруулах, зохион байгуулах  ерөнхий найруулагчдыг сонгон шалгаруулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Шадар сайд онцлоод  Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна талд том дэлгэц ажиллуулж, наадамчдыг нээлт, хаалтын тоглолтыг саадгүй харах боломжоор хангаж ажиллахыг даалгалаа. Мөн морины уралдааны замын энхэл донхлыг тэгшлэх, хагарсан ан цавыг бөглөх ажлыг эртнээс хийж, Хүй долоон худгийн автозамын асуудалд анхаарч ажиллахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүн болон ажлын төлөвлөгөөг энэ хурлаар баталсан бөгөөд төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг  бүрэн хангаж ажиллахыг салбар хорооны дарга нарт даалгаад ирэх сарын 20 гэхэд наадмын нэгдсэн хөтөлбөр бэлэн болсон байх учиртайг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд хэллээ. С.Жигүүр          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mashinaa tugjireegui ochuuldag bolgchih tegeed l boloo ochih gej yvsaar bgaad oroi bolno butsaad l haridag shuu dee
2012-05-15
chinii hujaa uvug deedsiig zailuulj chadsanii bayar yum shuudee muu umhii hujaa min
2012-05-15
Naadmiin neeltiin ajillagaag shinechleh shaaardlagatai bna jil bur Suhbaatar, Sosorbaram 2 oor nairuulj mungu ugdgiig bolij jaahan shineleg helbereer hiimeer bna mongolchuud aliin bolgon saaliin huvin barij moritoi dogontsdogiig uurchilj orchin uedee zohitsuulmaar bna. neeltiin ajilagaag televizreer uzuulehdee zurgiig tulgaj vadagiig boliochee yamay bukhiin barildaan uzuulj bgaa bish
2012-05-15
АРГА БИЛИГ:
хачиг луузан чи хэдэн шарынхаа үнийг аль ардын засгийн эхэн үеэр авчихсан биз дээ.. юундаа бухимддаг юм бэ дээ
2012-05-15
луузан:
улаан орсууд нийслэл хүрээг эзэлж дарангуйллаа тогтоосон өдөрийг ардын хувьсгал гэж 90 жил тэмдэглээд болоод л бгаа улс да. толгой эргэсэн ард түмэн зайлуул:)
2012-05-15
chinii hujaa uvug deedsiig zailuulj chadsanii bayar yum shuudee muu umhii hujaa min