Орон нутгийн сонгуулийн төслийг ажлыг хэсэг дээр дахин хэлэлцэнэ

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч, хэд хэдэн хүчин зүйлээс үүдэн хэлэлцсэнгүй. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахаас өмнө цаг алдалгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Харин УИХ дахь АН-ын хувьд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс бүр мөсөн татгалзуулах шаардлагатай. Тиймээс энэ хуулийн төслийг өөр хэд хэдэн хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй” гэв. Дээрх асуудлаар намын бүлгүүд эсрэг байр суурьтай байсан тул энэ асуудлыг ажлын хэсгийн төвшинд дахин хэлэлцэхээр боллоо. Мөн гадаад дахь монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахад аль болох зардал чирэгдэл гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх боломжоор хангах тухай асуудлыг хэлэлцсэн ч мөн л шийдэлд хүрсэнгүй. Дээрх асуудлыг Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо дахин хэлэлцэхээр боллоо. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ