Улаанбаатар хот дахь гаалийн газрын Материал импекс дэх гаалийн хяналтын бүсэд АНУ-аас ирсэн карго бараатай чингэлэгт энэ сарын 11-нд гаалийн шалгалт хийсэн байна.
Энэ үед иргэн Н хүлээн авагчтай ачаанд винтов маркийн бууны 940 ширхэг, шувууны бууны 100 ширхэг, калибрь бууны 42175 ширхэг нийт 43215 ширхэг ангийн бууны сумыг хууль бусаар гаалийн хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ.
Эзэн холбогдогчийг эд мөрийн баримтын хамт хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
С.Жигүүр