Сургалт зохион байгууллаа
Улсын ерөнхий прокурорын 2011 оны гуравдугаар сарын 09 ны өдрийн 1/01 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэн, аймгийн Шүүхийн шинжилгээний албатай хамтран ” Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дах шинжилгээ” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг 2012 оны 5 дугаар сарын 07 ны өдөр Хэнтий аймгийн Мэдээлэл сургалтын төвд зохион байгууллаа. Зөвлөгөөнд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүхийн шинжилгээний ажилтнууд зэрэг 40 орчим хүн оролцов.
Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Нарангэрэл “Шинжилгээ хийлгэх үед сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрхийг хангах нь” Аймгийн шүүхийн шинжилгээний албаны дарга ахмад Ц.Батсайхан ”Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Шүүхийн шинжилгээний байгууллагын оролцоо, бодлого, зорилтын талаар” аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга ахмад Б.Энхчулуун ”Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шинжилгээг заавал хийлгэх, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээл” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Мөн Шүүхийн Шинжилгээний хүрээлнгийн Шинжилгээний лаборторийн хэлтсийн дарга, хошууч С.Ганболд, Криминалистикийн шинжилгээний хэлстийн дэд дарга дэд хурандаа Д.Бадамрагчаа, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлстийн багийн ахлагч дэслэгч Н.Туяа нар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинжилгээ хийхэд анхаарах зүйлийн талаар тус тус мэдээлэл хийсэн байна.
Зөвлөгөөнд оролцогчид шинжилгээ хийлгэхэд гарч буй бэрхшээл, түүнийг арилгах арга зам, цаашид авах арга хэмжээ, хуулийн байгууллагууд, шинжилгээний байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар харилцан санал, шүүмжлэл гаргаж зөвлөгөөнөөс зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн байна.
Зөвлөгөөний дараа прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээч нарын дунд “Орон байранд бусдыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодсон хэргийн газрын үзлэг” хэлбэрээр газар дээр нь үзүүлэх сургалт зохион байгуулж, үзлэгийн явцыг дүгнэн хэлэлцэж, хэргийн газрын үзлэг хийх үед эд мөрийн баримтыг хэрхэн цуглуулах, бэхжүүлэх талаар цаашид анхаарах зүйлийг тайлбарлан, харилцан ярилцсан аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ