
Тавдугаар сарын 11-13-нд Дархан-Уул аймагт жүдо бөхийн армийн дэлхийн аварга, ОУХМ П.Нямлхагвын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн улсын АШТ болж, бүс бүсийн тэмцээнээс шалгарсан 480 тамирчин оролцлоо. МЖБХ-ноос Зүүн, Баруун, Хангайн, Төвийн, Хотын гэсэн бүсчлэлээр өсвөр үеийн тэмцээнүүдийг цувралаар зохион байгуулсан бөгөөд эдгээр тэмцээнд медальт байрт шалгарсан тамирчид УАШТ-д оролцох эрхтэй болсон юм. Хот, хөдөөгийн 35 байгууллагын тамирчид өрсөлдсөн энэ тэмцээнд Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клубийн жүдочид найман алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн байна. Тэмцээний шилдэг тамирчнаар хөвгүүдийн 60 кг-д түрүүлсэн Дархан-Уул аймгийн Э.Түмэннасан, охидын 36 кг-д аваргалсан Б.Болор-Эрдэнэ нар тодорсон бол шилдэг шүүгчээр Олон улсын шүүгч Ц.Төгсөө шалгарлаа.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ