Цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчидтэй уулзалт хийв

img

Урьд өмнө ярилцаж байсан ёсоор Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг 2015 онд хэлэлцэх бага хурлын бэлтгэл хорооны хуралд оролцож буй цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох  АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, БНФУ-ын болон Монгол Улсын төлөөлөгчид 5 дугаар сарын 7-ны өдөр Вена дахь НҮБ-ын олон улсын төвд уулзаж, цөмийн зэвсгээс ангид Монгол улсын статусыг олон улсын хэмжээнд цаашид баталгаажуулах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Энхсайхан Монгол Улсын энэхүү тусгай стаусыг олон улсын хэмжээнд урагшлуулах талаар 2010 оноос хойш хийсэн алхмын талаар мэдээлж,  ойрын үед хамтран хийж болох алхмын талаар санаа бодлоо илэрхийлжээ. Дараа нь АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, БНФУ-ын Элчин сайд нар хэлэлцэж буй асуудлын талаар санал бодлоо тус тус илэрхийлсэн байна. 2001 оноос хойш ийм бүрэлдэхүүнээр хийж байгаа анхны уулзалт энэ болж байна. Цөмийн зэвсэгтэй гүрнүүдээс 2000 онд Монгол Улсад олгосон цөмийн аюулгүй байдлын баталгааны агуулгыг монголын тал Монголын геостратегийн өвөрмөц байдалд улам тохируулан гаргуулж, түүнийг олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрүүлүүлэх бодолтой байгаа юм. Уулзалтын үеэр цөмийн зэвсэгтэй гүрнүүдээс Монголд олгож болох нэмэлт баталгааны агуулга, хэлбэрийн талаар санал бодлоо илэн далангүй солилцжээ. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн гарсан саналуудын талаар өөр хоорондоо зөвшилцөөд монголын талтай эргэж ярилцахаар тохиролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene 5 uls yagaad mongoliig sonirhoh bolov? ene bol mash sejigtei asuudal shuu. mongolchuudaa heterhii taivan baij baigaad ongorson boroonii hoinoos tsuv nomroh viidee.
2012-06-11
Shit:
MONGOL-d ENE YMAR ASHIGTAI YUM? BUSAD ULS SHAHAHLT VZVVLEEGVI BOL DUUGAI L SUUJ BAINA BIZDEE? MONGOL INGEJ DALDAISNAAR YU OLJ DOLOOH YM? CHIMEEGVI BAIJ BAIGAAD HUJAA OROS 2-iiG DURGVI HVRGEED BAIWAL TSQMIIN ZEWSEGGVI STATUSAASAA TATGALZANA GEJ SVRDVVLEH EOSTOI BHGVI YU!
2012-05-16
Зэвсэгтэй болчих юмсан.
2012-05-16