
Өмнөд хөршийн Чинхуандао хотноо эмэгтэй боксчдын ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр Монголын хоёр гэзэгтэй боксчин рингэнд тулалдсанаас 64 кг-ийн жинд Азийн аварга Э.Уянга өрсөлдөгч Туркийн Башар Гамзег 31:22-оор давамгайлж шилдэг наймд шалгаран үлдлээ. Түүний ялалт Монголын эмэгтэй боксчдын хувьд энэхүү ДАШТ-ий анхны ялалт болж байгаа юм. Тэрээр маргааш хүрэл медалийн төлөө Польшийн Магдалена Стельмахтай тоглохоор болжээ.
Харин 48 кг-д өрсөлдсөн Азийн аварга Т.Болортуул Филиппиний Жоси Габучод хоёрдугаар үед торгуулиар дийлдсэн байна.
Б.Цагаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ