БСШУЯ-ны нээлттэй өдөрлөг болно
Өнөөдөр Сүхбаатарын талбайд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны нээлттэй өдөрлөг болно.
15.00 цагаас эхлэх уг өдөрлөгт БСШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сан, Боловсролын үнэлгээний төв, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Их дээд сургуулиуд оролцох юм.
Дээрх газрууд өөрсдийн бодлого үйл ажиллагааг нийтэд танилцуулж, холбогдох газрын дарга, мэргэжилтэн нар шаардлагатай мэдээллийг өгөх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ