Чөлөөтийн тамирчид Хари Рамын “Гранд-При” олон улсын тэмцээнд оролцоно

img

Энэтхэг улсын Нью-Дели хотод 2012 оны тавдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох анхдугаар Хари Рамын “Гранд-При” олон улсын тэмцээнд манай бөхчүүд оролцох болжээ. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр болох уг тэмцээн 4 мянган хүний суудалтай Индира Гандийн нэрэмжит бөхийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. Нью-Дели хотын захиргаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд Австрали, Афганистан, АНУ, Бангладеш, Белорусь, БНСУ, Вьетнам, Гүрж, Казакстан, Канад, Катар, Киргиз, Иран, Монгол, ОХУ, Пакистан, Узбек, Тайланд, Швед, Швейцар, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 18 орны нийслэлийн бөхчүүдийг урьсан байна. Уг тэмцээнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд $3000, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд $2000, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд $1000 урамшуулал олгох юм байна. Эрэгтэй 55 кг Батболдын Номин /”Гацуурт-Олимп” сургууль/ 60 кг Батсайханы Нэмэхбаяр /“Хасу-Мегаватт” клуб/ 66 кг Хүлтээгийн Мөнхжаргал /ҮБТДС/ 74 кг Батчулууны Анхбаяр /“Сүлд” спорт хороо/ 84 кг Мягмарсүрэнгийн Батмөнх /“Хасу-Мегаватт” клуб/ 96 кг Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/ 120 кг Болдбаатарын Батжаргал /”Гацуурт-Олимп” сургууль/ Эмэгтэй 48 кг Баярмагнайгийн Даваасүрэн /”Хангарьд” клуб/ 51 кг Эрхэмбаярын Даваачимэг /”Хүч” спорт хороо/ 55 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт хороо/ 59 кг Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ 63 кг Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/ 67 кг Цэрэндоржийн Баярзаяа /“Хасу-Мегаватт” клуб/ 72 кг Очирбатын Бурмаа /”Хүч” спорт хороо/, Дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Шүүгч Ишдоржийн Моломжамц Олон улсын шүүгч Даваажавын Батням БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны эмч нар оролцох ажээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ