
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, ДОХ-оос сэргийлэх Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Ч.Бямбаа болон бусад мэргэжилтнүүд Монгол Улсад “Туршлага судлах аялал” хийж буй Кирибати, Соломоны Арал улсын төлөөлөгчидтэй өчигдөр уулзжээ.
Кирибати, Соломоны Арлууд улс нь хүн амын тоо болон ХДХВ/ДОХ-ын тархалтын байдлаараа манай улстай ойролцоо тул энэ чиглэлээр хийж буй үйл ажиллагааны амжилт, тулгамдсан асуудлуудтай танилцаж, туршлага судлах зорилгоор төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирээд байгаа аж.
Аялалын хүрээнд төлөөлөгчид ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны алба болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай танилцах юм байна.Туршлага судлах аялалд оролцогчид нь цаашид өөрийн эх орондоо ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээг зохион байгуулах, үндэсний чадавхийг бэхжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ