“Талархлын аян” эхэллээ

img

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас нэг сарын хугацаатай “Талархалын аян”-ыг зарлажээ. Өнөөдөр эхэлж буй тус аяны хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан “Иргэдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх юм байна.   Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож ирсэн байгууллага, иргэнийг шагнаж урамшуулах, хүүхэд залуусын дунд цагдаагийн газар, хэлтсийн нэрэмжит урлаг, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн явуулж, урамшуулж шагнах аж.   Түүнчлэн Цагдаагийн газар, хэлтсийн “Нээлттэй өдөр”-ийг зохион байгуулах, цагдаагийн алба хаагчдаас иргэдэд урлагийн тоглолт үзүүлж сонирхуулах, тэдэнд хэвлэл мэдээллээр дамжуулан талархал дэвшүүлэх, хүрээлэн байгаа байгаль орчиндоо мод тарих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүн амд тусламж, дэмжлэг үзүүлэх зэрэг иргэд, олон нийтэд хандсан ажлыг хийхээр төлөвлөсөн байна.   Тус аяны хүрээнд цагдаагийн газар, хэлтэс бүр иргэдээс хамгийн олон талархал хүлээн авсан ажилтнаа шалгаруулах юм байна. Ингэснээр цагдаагийн байгуулллагын ажил үйлчилгээг иргэдэд  хүргэх, тэднээс гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шуурхай шалган шийдвэрлэх зорилготой аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лу.Гантөмөр:
АНын даргаар сонгогдвол хийж чадах хүн
2017-01-24
khaan banknii Talarhliin bayar yum uu
2012-05-16