Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурлууд

img

Үндэсний мэдээллийн төв 12.00 цагт МУГЖ С.Жавхлан сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ "Монгол ньюс" мэдээлллийн төв 11.00 цагт Монголын оюутны холбоог шинэчлэх оюутны хөдөлгөөнөөс мэдэгдэл хийж, МОХ-ны ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Ч.Ганхуягт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт “Шударга ёс” бүлгээс МАН-ын сонгуулийн амлалт, биелэлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 13.00 цагт УИХ-ын гишүүн, Кёкүшюүзан Д.Батбаяр Ховд аймгийн бөхийн дэвжээг тэргүүлж ажиллах болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ. 14.00 цагт “Өүлэн эхийн оюуныг бадраах төв”-ийн тэргүүн, хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа Гэр бүлийг дэмжих дэлхийн өдөрт зориулж зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хүрээлэнд 10:00 цагт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хоёр төслийн харьцуулсан хэлэлцүүлэгт ажлынхэсгийн гишүүд, хэвлэл мэдээллийн удирдлагууд, сэтгүүлчид судлаачид, мэргэжилтэн багш нар оролцоно. 14:00 цагт “Даяар Монгол” хөдөлгөөнөөс Улсын мөрдөн байцаах газартай хамтран ажиллаж байгаа далд хэргүүдийн талаар болон "Даяар Монгол" хөдөлгөөн сонгуульд оролцоно зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eooe ene Javkhlan boliosoi... kkk.
2012-05-16