“Янзаган хүрээ”тоглоно

img

Улаанбаатар чуулгын уран бүтээлчид багачууддаа  зориулан нэгэн шинэ  уран бүтээл  болох “Янзаган хүрээ” хөгжимт  жүжиг тавихаар болжээ. Тус жүжиг  энэ сарын 18,19-нд  Улаанбаатар  чуулгын байранд болох бөгөөд  Хүүхдийн эрхийн өдөрт зориулан хүүхэд багачууддаа барьж байгаа ах эгч нарынх нь ээлжит бэлэг юм байна. Уг жүжигт Улаанбаатар чуулгын 40 гаруй уран бүтээлчид оролцох  аж. Жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/ Д.Гармаа, Хөгжмийн зохиолч: /МУУГЗ/ Б.Бямбабаяр, Ерөнхий найруулагч: /МУСТА/ О.Норолхоо гэх мэт уран бүтээлчид  энэхүү жүжиг дээр  ажиллажээ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ