"Future Mongolia” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ
Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамнаас зохион байгуулж байгаа “Future Mongolia” олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.
Энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт болох бөгөөд дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч 14 орны 100 гаруй компани оролцож, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээгээ танилцуулах аж. Үүнээс 70 орчим компани нь Герман улсаас оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ