Төсвийн захирагчдын эрх үүргийг тодорхой зааж өгсөн гэв
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Уг хуралдаанаар Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсон тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэлэлцэж байна. 2013 оноос хүчин төгөлдөр болно хэмээн үзэж байгаа энэ хуулийн төсөл дээр гишүүдийн зүгээс гарсан зарчмын зөрүүтэй санал дээр санал хураалт явуулж дууслаа. Төсвийн тухай хуулийн төсөлийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагч гээд олон төсөв, мөнгө захиран зарцуулдаг хүн байдаг. Энэ олон захирагч нарт эргээд хариуцлага тооцоход гэм буруутай этгээд нь олддогүй юм билээ. Эрх, үүргийг яаж зохицуулсан юм бэ” гэв. Түүний асуултад “Төсөвтэй харилдцаг хүмүүсийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байгаа. Удирдлага нь юу хийх вэ, хэн гарын үсэг зурах вэ, ерөнхий захирагч нь ямар үүрэгтэй, шууд захирагч нь яах вэ гээд нарийн тусгасан байгаа” гэв. Энэ мэтчилэнгээр асуулт, хариулт үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ