Европчууд “бүсээ чангалах” бодлогыг эсэргүүцэж байна

img

Европчууд эдийн засгийн “бүсээ чангалах” бодлогыг эсэргүүцэж байна. Учир нь өнгөрсөн хэдэн жилд эдийн засгийн хатуу бодлого баримталсан нэг ч улсын эдийн засаг өндийгөөгүй хэвээр байгаа. Тиймээс үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа билээ. Улс төрчид ч энэ асуудал дээр санал зөрөлдөөнтэй байгаа юм. "Бүсээ чангалах" гэдэг нь засгийн газрууд өрийг бууруулахын тулд зарцуулалтыг багасгах юм. Төсвийн зарцуулалтыг багасгасан тохиолдолд Европын төв банк нэмж зээл олгох эсэхээ шийднэ. Харин засгийн газар төсвийн таналт хийгээд ирэхээр иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж, эдийн засгийн өсөлт улам удаашран, худалдан авах чадвар ч буурч байгаа юм. Ийм Европын нэр хүндтэй эдийн засагчид бүсээ чангалах хатуу бодлогоо зогсоож, өрийн дарамтнаас айлгүйгээр зарцуулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол алхам гэж үзэж байна. Ялангуяа Германы эрх баригчдын явуулж байгаа эдийн засгийн хатуу бодлого буруу байна гэж эдийн засагчид үзэж байна. Үүнээс гадна эдийн засаг хямарсан орнууд өрсөлдөх чадваргүй. Засгийн газрын асар том аппарат зэрэг нь нэрмээс болж байгаа юм. Мөн татварын бодлого, бусад хууль дүрэм ч эдгээр улсуудын эдийн засгийн хямралаас гарахад сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ хямрал, иргэдийн жагсаал цуглаан, эсэргүүцэл нь эдийн засгийн өөрлөлт хийх боломж олгож магадгүй гэж эдийн засагчид өөдрөгөөр харж байгаа. Хойд Европын хүчирхэг эдийн засагтай орнууд буурай эдийн засагтай орнуудыг зарцуулалтаа нэмэгдүүлж, эдийн засаг тогтворжсоны дараа сүүлд төсвийн зарцуулалтыг танах хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ. Харин Германы хувьд одоо зарцуулалтаа нэмэгдүүлбэл улам дордоно гэж болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүнд үед зарцуулалтыг танах бус тодорхой хэмжээнд зарцуулах, сайжрах үед зарцуулалтыг бүр нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Гэхдээ эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудлаас болж Европын орнууд санал зөрөлдөөд байгаа юм. Тэгвэл эдийн засгийн асуудалд ардчилсан нийгэм садаа болж байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Учир нь дэлхийн 2-р дайнаас хойш Европын орнуудад улс төрчид ардчилсан сонгуулиар сонгогдож, ард иргэдэд илүү сайхан амьдрал, илүү хангамж амласаар ирсэн. Тэд тэгж амлахгүй бол дахин сонгогдох магадлал бага байгаад учир байгаа юм. Ямартай ч Европчууд бүсээ чангалах бодлого явуургүй байгааг харлаа. Өнгөрсөн хэдэн жил бүсээ чангалсан орнуудын нэг нь ч хөл дээрээ босч өрийн хямралаас гарч чадсангүй. Тиймээс улс төрийн хувьд төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх илүү зүүний буюу нийгмийн баримжаатай бодлого баримтлагчид бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэж байна.   Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sumiya:
Aliin bolgon tansaglahaw de
2012-05-16
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. .............Notebookusa.mn
2012-05-16