
Хятад Филиппин улсуудын харилцаа газар нутгийн маргаанаас болж улам хурцдаад байна. Хятад улс Филиппиний өдөөн хатгалга хэрээс хэтэрч байна гэсэн хурц мэдэгдлүүдийг хийгээд байгаа юм.
Дэлхийн хамгийн том армитай Хятад улс газар нутгийн маргаанаа цэргийн хүчээр шийдэж магадгүй болоод байна хэмээн Глобал Таймс сэтгүүлийн нүүр хуудсанд мэдээлжээ.
Хятадууд Филиппин улс өдөөн хатгасаар байвал энхийн хэлэлцээр, тайван байдал талаар өнгөрнө гэсэн утга бүхий мэдэгдэл гарчээ. Хоёр улс Өмнөд Хятадын тэнгист орших Ван Ен арлыг өөрсдийнх нь хэмээн зарлаж бие биедээ дипломат шахалт үзүүлж эхлээд байгаа юм. Хятад улс филиппин иргэдийг Дундад улсад нэвтрэхийг хориглоод байгаа. Уг арал эртнээс хоёр улсын загас агнуурын бүс нутаг байсан. Харин сүүлийн хэдэн жилд арлын орчимд газрын тос илэрсэн нь хоёр улсын дунд арлыг өөрсдийн болгох өрсөлдөөн эхэлжээ.
Өнгөрсөн сард филиппиний харуулын онгоц уг арлын орчим Хятадын загасчдын онгоцыг саатуулснаар хурцадмал байдалд хүрсэн. Хятадын тал уг арлыг XIII зуунаас хойш мэдэлдээ аван загас агнасаар иржээ.
Харин Филиппиний тал уг арлыг нийслэл Манила хотоос баруун тийш 200км-т орших олон арлуудынх нь нэг хэсэг,18-р зуунаас хойш филиппинчүүд уг арлыг эзэмшиж эхэлсэн гэж үздэг. Хятадын тал Филиппины өдөөн хатгалга хэрээс хэтэрч байна, тэд арлын маргааныг эхлүүлж, хурцадмал байдлыг үүсгэлээ хэмээн мэдэгдээд байгаа.
Харин Филиппины ерөнхийлөгч Хятадыг “савраа тат” гэсэн мессежийг тэдэнд илгээгээд байгаа юм. Хятадын төв телевизээр болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд Дундад улс бэлтгэж байгаа талаар мэдээлсээр байна. Ван Ен бол маргаантай байгаа бусад олон арлуудын зөвхөн нэг хэсэг. Хятадын хувьд уг арлаас гадна бусад хөршүүдтэйгээ олон маргаантай арал байгаа.
Зарим Хятадын судлаачид бүр Ван Еэн арал байтугай Филиппиний газар нутаг түүхийн туршид Дундад улсын нэг хэсэг байсаар ирсэн гэж тайлбарлаж, телевизээр цацаж байгаа нь Филиппинчүүдийн дургүйг хүргэж байгаа. АНУ холбоотныхоо үүргийн дагуу Филиппинийг хамгаалах үүрэгтэй. Тиймээс ч саяхан АНУ Филиппиний тэнгисийн хүчинтэй хамтран Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургууль хийсэн байна.
Харин Хятадын нэвтрүүлгээр Хятадын тал Обамад хандаж хоёр улс дайтах уу? Бүх сонголт таны гарт байна гэсэн утгатай мессежийг илгээжээ.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ