Зургаан түймрийг цурманд оруулжээ

img

Манай улсын хэмжээнд энэ он гарсаар 123 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын II багийн Бага сариг, Ханх сумын Турагийн шанаа зэрэг долоон сумын нутагт есөн түймэр асч байна. Эдгээрээс Булган аймгийн Сэлэнгэ сумын “Гачууртын гол”, “Цээж даваа” гэдэг газар ОХУ-аас түймэр орж иржээ. Түүнчлэн Увс, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл  аймгийн зургаан сумын нутагт зургаан түймрийг цурманд оруулсан бол Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг, “Шаварын давааны зүүн тал”-д гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид, сум, орон нутгийн иргэдтэй хамтран бүрэн унтраасан байна.   Д.Цэцэг      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dornodchuud aa:
www.DNews.mn - Дорнодчууд аа, Энд уулзая
2012-05-16