С.Жавхлан улстөрчийн имижээ бүрдүүлжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан МАХН-д элсэхээ мэдэгдэж хэвлэлийн хурал хийлгэлээ. Улмаар тус намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр болсон байна. Тэрбээр монгол дээлээ цэрэг ногоон хувцсаар сольж “1939 онд ийм хувцастай хүмүүс Монголыг гадны түрэмгийлэгчдээс цэвэрлэсэн. Энэ удаа би гадааджсан монголчуудаас эх орноо цэвэрлэнэ" хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байлаа. Дуучин С.Жавхлан улстөрчийн имижээ цэрэг хувцсаар бүрдүүлэхээр шийдсэн бололтой. Д.Цэцэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ