Феррари компани Хятадаас уучлалт гуйжээ

img

Феррари компани Хятадын Нанжин хотын эртний ховор байгууламжийг сүйтгэсэндээ уучлалт гуйжээ. Хятад залуус Феррари, Бентли зэрэг люкс зэрэглэлийн машинаар эртний чулуун хаалганы хажууд дрифт хийж сүйтгэснээр уг хэрэг мандсан байна. Дэлхийн хурд хүчний гайхамшиг болсон Феррари машинаар хэсэг залуус Хятадын  Нанжин хотын эртний 14-р зууны үеийн цайз хэрэмний шал болон Цонггуа хаалганы хажууд дрифт хийж, эртний барилга байгууламжийг сүтгэсэн гэсэн гомдол иржээ. Эртний түүхт газар Феррарри 458 Италия маркийн машинаар дрифт хийж байгаа дүрс бичлэг интернетэд тавигдсаны дараа Хятад залуус уур бухимдлаа илэрхийлсэн байна.  Уг Феррари машин 954 мянган долларын үнэтэй. Түүнээс гадна АУДИ А-6 болон Бентли маркийн машинууд байсан байна. Шинхуа агентлагийн мэдээлснээр Ням гаригийн орой залуус дрифт хийж шатсан хаймарны хар мөр үлдээсэн. Гэсэн ч даваа гариг гэхэд тэд арилгаж чадаагүй байна. Феррари компани Хятадын зах зээлд нэвтэрч бүтээгдэхүүнээ худалдаж эхэлснийхээ 20 жилийн ойг тохиолдуулан Хятадын зах зээлд 20 ширхэгийг гаргаж, залуус Ферраригийн хүч чадлыг гайхуулах зорилгоор уг хэргийг үйлджээ. Нанжин хотын хана нь Мин гүрний үед баригдсан. Уг хананы зөвхөн 25 км нь л эвдэрч сүйдээгүй үлджээ. Нанжин хотын хана нь Юнескод бүртгэлтэй эртний цөөн байгууламжуудын нэг юм байна. Синхуа агентлаг орон нутгийн Ферраригийн албан ёсны дистрибютер компанийг ямар ч зөвшөөрөлгүйгээр эртний уран байгууламжин дээр гарч эвдэж сүйтгэсэн гэж мэдээлсэн байна. Хэдийгээр өөрсдөө уг машиныг жолоодоогүй ч өөрсдийнх нь компанийн зохион байгуулсан 20 жилийн ой байсан тул Италийн Феррари компани албан ёсоор уучлалт гуйжээ. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хүмүүс ганган чамин машин авч чадахгүйдээ хорсож Феррариг буруутгасан гэж үзэж байна. Учир нь Хятадад баян хоосны ялгаа дээд цэгтээ тулаад байгаа. Хятадын нийт хүн амын нэг хувь нь л уг машиныг худалдаж авах чадвартай бэл бэнчинтэй хүмүүс юм.   Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
baahan teneg huuhduud huuhdiin park dotor parking deer bas tegeed tenegtej baisan neg n hashlaga murguud duguigaa hugalsan hamgaalagch n zogsooson baisan zamiin tsagdaa yadag ch ugui um bna lee huuhdiin aav n ireed zagnaad l avaad yavj baisan iim l bna daa
2012-10-31
Иргэн:
Сүүлийн үед манай төрөөс төрсөн тэрбумтнуудын хүүхдүүд "дрифт" хийнэ гэж малтах болсон байна лээ. Энэ зүйлийг спорт гэж ойлговол зориулалтын талбай дээр хийх хэрэгтэй. Хаа хамаагүй зам талбай дээр ийм зүйл хийж, осол эндэгдэл гаргаж болзошгүй байдалд хүрсэнийг ЗЦГ анхааралдаа авах цаг болсон шүү. Харин манайд ийм эртний талбай байхгүй юм даа.
2012-05-17
kkk. mongold bol 1 l hun avah chadaltai zah zeel shu de
2012-05-16
1 huvi ni l gehed 10 heden saya hun shuu dee, bas l tom zah zeel shuu
2012-05-16
kkk. mongold bol 1 l hun avah chadaltai zah zeel shu de