
17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа МСБХолбооны Пэпси дээд лигийн медалын төлөөх чухал тоглолтууд спортын төв ордны А заалнаа үргэлжлэн явагдсаар байгаа билээ . Өчигдөр буюу 5 сарын 15 ны өдөр 2 тоглолт явагдаж өнгөрлөө . Эхний тоглолт лигийн хүрэл медалын төлөө өрсөлдөж байгаа Харцага - ШШГЕГ Офицерууд багуудын хооронд өрнөсөн бол тус тоглолтонд багийн лидерүүдээ бэртэлд алдсан Офицер баг хожил байгуулж цувралын харьцааг 2 - 1 болгосон ба өөрсдийн багийн түүхэнд дэхь Плэй Оффын анхны хожлоо байгууллаа. Анхны хожлоо авхад нь багийн лидэр Од өөрийн шилдэг тоглолтоороо том хувь нэмэр оруулжээ. Энэ гайхалтай тоглолтын дараа үүнээс хэд дахин илүү ширүүн өрсөлдөөнтэй тоглолт үзэгчдийг хүлээж байлаа. Аваргын төлөө шалгарсан 2 баг улиралд 3 удаа таарсан ба 3ланд нь Бухнууд илүүрхэж байжээ .Гэхдээ уг тоглолтонд өмнөх тоглотууд , өмнөх үр дүн, түүх ямар ч хамаагүй учир нь энэ бол Финал. Үүнийг ч Хүлэгүүд хангалттай нотолж байгаа бөгөөд өнөөдөр ч баталлаа. Тэд уг тоглолтонд Кимарли Виллиамсын гайхамшигтай баззер шотын ачаар Бухнуудыг буулган авлаа . Тоглолтын туршид МВП Мэргэний эргэн ирэлт , Хэдлигийн оноо авалтууд тэргүүллийг Бухнуудын талд байлгаж байсан ба эсрэг багаас Бүүдээ буюу Пүрэвдоржийн оновчтой шидэлтүүд багийхаа оноог ахиулж байлаа. Бухнуудын хувьд хожигдлын гол шалтгаан нь дасгалжуулагч тоглогчидын хооронд байгаа бага зэрэг үл ойлголцол байсан болов уу. Тоглолтын 3 , 4 р үед багийн лидер Д.Хэдли дасгалжуулагч Цэвэрбалын зөвшөөрөлгүй хэд хэдэн удаа тайм аут авхыг хүссэн ба энэ нь тоглогч дасгалжуулагч 2 хоорондоо тун муу ойлголцдог гэдгийг харуулж байгаа мэт байлаа. Эсэргээрээ О.Баярцогт дасгалжуулагч легионер тоглогчидтойгоо тун сайн ойлголцдог бол тэдний талбай дээр хэрхэн тоглох үүргийг нь тун сайн ойлгуулж өгдөг нь тэдний талбай дээр үзүүлж буй идэвхитэй тоглолтоос хангалттай харагдаж байлаа. Хүлэгүүд багийн Кимарли Виллиамс МВП гийн өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр ч үүнийгээ батлан багаа эцсийн мөчид ялалтанд хөтөллөө. Хүлэгүүд - 71 , Бухнууд - 70 . Та бүхэн уг http://www.youtube.com/watch?v=UsddwO40OW8 линкээр дараах тоглолтын тойм бичлэгийг үзэх боломжтой. Финалын дараагийн тоглолтууд 5 сарын 18 ны 19 цагаас спортын төв ордноо үргэлжлэн явагдана.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ