Нэг сая төгрөгийг ирэх долоо хоногоос олгоно

img

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ гэдгийг Сангийн сайд Д.Хаянхярваа хэллээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотын иргэдэд олгох бөгөөд ингэхдээ  4, 5 дугаар сарын мөнгийг хамтад нь өгөх юм байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцан ийм шийдвэрт хүрчээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө эсвэл хувьцааны алиныг нь сонгох хүсэлтэй байгаа талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тодотгосон байна. Энэ сарын 15-ны байдлаар нэг сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэдгээ 272 582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн илэрхийлж өргөдлөө гаргажээ. Түүнчлэн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам энэ сарын 07-ны өдрөөс эхлэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг мөн хүлээн авч эхэлсэн. Өчигдрийн байдлаар 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байна. Эдгээрийн 717 748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах, 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргажээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэг сая төгрөгийг ирэх долоо хоногоос олгоно. Ternii daraachiin doloo honogoos yumnii une ers usno. Arhinii delguuruudiin orlogo ch usno
2012-05-16
ard tumeen:
naad MAN iihan chin boov umhuulj baigaan shuu booviig ni huurtaad umhchihev dee
2012-05-16
oyun:
gadaadad amdap ch bgaa nactan ochij bgaad mongoo ab ch boloxyy ene talaap medeelel tabiach
2012-05-16
ard tumeen:
naad MAN iihan chin boov umhuulj baigaan shuu booviig ni huurtaad umhchihev dee