Марафончид урд хөршид
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын бүх ард түмний спортын наадамдаа уралдсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нар өмнөд хөршид бэлтгэлээ базаахаар болжээ. Б.Сэр-Од 2008 оны нийслэл Бээжинд сарын турш бэлтгэл хийх бол хоёр дахь олимпдоо зодоглох Л.Отгонбаяр Хөх хотод бэлтгэлээ базаах юм. Хөнгөн атлетик, байт харвааны тамирчид Лондонг зорих манай багийн түрүүч нь болж, долдугаар сарын 3-нд Лондонг зорьж Сyррей бэлтгэлийн баазад байрлах билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ