
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийхан түүхэн дэх анхны ялалтаа байгууллаа. Өнөөдөр буюу 5 сарын 15 ны өдөр Спортын төв ордны А заалнаа Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийхан Ангарскын шигшээ багтай тоглон 60 – 45 аар талбай дээрээ илүүрхэн түүхэн дэхь анхны ялалтаа байгууллаа.

Анх УИХ-ын гишүүн Арвины санаачлагаар байгуулагдаж байсан Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийхан цаашид тив , олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох бөгөөд энэ өдрийн хожил бол зөвхөн эхлэл байх болов уу . Бүсгүйчүүдийнхээ цааш цаашдийн тоглолт тэмцээнүүдэд нь амжилт хүсье!
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ