Нэгж хувьцааны үнийг ирэх долоо хоногт тогтооно

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийн талаар яригдлаа. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдан эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосны дараа ирэх сарын 1-нээс үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаж эхлэх юм. Иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор Төрийн банкинд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр мөн 50 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд ирэх долоо хоногт шилжүүлэхээр болжээ. Мөн босоо тэнхлэгийн замын ажил, төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа мэдээлэл өглөө.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsetseg:
sansariin hurmen aftekiin urd bairlaltai 12 davhar nogoon bairnii 6 davhariin 3 eree bairiig 13 horoololiin 4,5,6 -r bairuudad men ijil 6 davhariin 3 eree bairaar solino tsonh ni nar luu harsan baih
2012-05-25
еээээ сая төгрөгөө авах эсэхээ шийдэж яадаж бхад хурдан хариу гаргаачээ алцайлгачих юмааа
2012-05-16