
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ дагуу энэ оны төсвийн тухай хуульд заасан 150 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн долдугаар сарын 02-ны дотор “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх дансанд төвлөрүүлэх юм.
Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах бөгөөд нэмэлт эх үүсвэр батлагдан, шилжүүлэх хүртэл хугацаанд арилжааны банкнаас зээл авч дүрмийн санг бүрдүүлнэ.
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу талууд тус бүр 125 сая ам.доллар гарган нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх болсон юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ