Орон нутагт тооллогын сургагч багш нарыг бэлдэж байна

img

Үндэсний статистикийн хорооноос хөдөө аж ахуйн анхны тооллогыг энэ сарын 25-наас эхлэн зохион байгуулах гэж байгаа билээ. Үүнийхүрээнд ХАА-н тооллогын сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын эхээр Үндэсний статистикийн хороон дээр зохион байгуулсан бол орон нутагт 10-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтыг энэ сарын 14-ний байдлаар Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар аймгууд зохион байгуулаад байгаа аж. Энэхүү тооллогыг явуулснаар хөдөө аж ахуй эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олж буй орлого, үйлдвэрлэл явуулахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн өрхийн хүнсний аюулгүй байдал, хомсдол, хангамж зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах боломж бүрдэх аж. Энэ удаагийн тооллого нь мэдээллийг цуглуулах хосолмол аргыг ашиглах бөгөөд газар тариалан, ой, ан агнуурын аж ахуй эрхэлж буй өрх, аж ахуйн нэгж, байгууллага тооллогод нэг бүрчлэн хамрагдаж, харин мал аж ахуй эрхэлж буй өрх 210 мянга гаруй мал бүхий иргэд, малчдын 33 хувь буюу 70 мянган өрх нь тооллогод хамрагдах юм байна.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ