Шүүх Ж.Соронзонгийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
Ж.Соронзон анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Тус давж заалдах шүүх хурал өнөөдөр болох ажээ. Хэргийн тухайд эргэн сануулбал, Ж.Соронзонг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу тал бий болгосныг АТГ-аас тогтоож, яллагдагчаар татаж шалгасан байдаг юм.












