Реппер Thunder нийслэлийн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ боллоо
Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 25 аж ахуйн нэгж, 16 иргэнийг шалгарууллаа.

















