АН-ын дарга С.Эрдэнэ 15 “нүгэл”-ээ үүрээд шударга үнэний шүүхэд очих цаг болжээ
Монголын ардчиллын цайз хэрэм болсоор ирсэн Ардчилсан нам дотоод ардчилал хийгээд гадаад нэр хүнд үгүй болж, гишүүд, дэмжигчдэдээ гологдон, олон нийтэд чамлагдан, оноо, рейтингийнхээ ёроолд унасан нь С.Эрдэнэ даргатай нь шууд холбоотой. Тиймээс л С.Эрдэнийн есөн шид нь бүрдэж, 15 шалтаг нь бүрэлджээ гээд байгаа хэрэг.



















