АН: Талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд МАН-ын гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан АН-аас гурван хэсэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Мөн АН-аас талийгаачийн үхлийг гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн мэдэгдэл гаргасан.



















