Захиргааны шүүхээр хянагдахгүй Засгийн газрын хардлага дагуулсан ШИЙДВЭР
улс төрийн шийдвэр гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тайлбарлаж байна лээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэр хийгээд төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагын асуудлаар УИХ-аас өч төчнөөн төрийн бодлого баталсан байгаа. Засгийн газар шийдвэр гаргахдаа үндэслэл болгох УИХ-ын тогтоол Ерөнхий сайд байтугай салбарын сайдуудын ширээн дээр бэлэн байгаа. Цаашлаад хууль хэрэгжиж, эхлээд УИХ-ын тогтоол гарч, чиглэл өгөөгүй ч ҮАБЗ-өөр зөвлөмжөөр үндэсний аюулгүй байдалтай холбоотой гээд Засгийн газар асуудлыг шийдвэрлэхийг ч үгүйсгэхгүй.



















