Залуус мөрөөдөлтэйгөө хамт Монголоос дайжиж байна
Ихэнхи залуусын мөрөөдөл гадаад л явах аж. Дөнгөж арван жилийн сурагчид “Тэнд амьдрал бий, харин Монголд ирээдүй алга” хэмээн хэдий нь амьдрал үзсэн “толгой” шиг ярих нь хэцүү. Өнөөдрийн нийгэм тэдэнд эх орноосоо дайжих бодлыг дэндүү эрт суулгасан гэлтэй...



















