Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна
Европын холбооны Эрасмус плас төслийн хүрээнд хэрэгжиж буй докторын хөтөлбөрийг Олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд /интернациональчлах/ чиглэсэн оновчтой чанарын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх зорилго бүхий C3QA төслийг Монгол Улсаас БСШУСЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монгол улсын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн хамтарсан үндэсний хэмжээний баг хэрэгжүүлж байна. Уг төсөлд Монгол улсаас гадна Испани, Франц, Армен, Украйн, Польш, Какахстан улсын Боловсролын яам, Магадлан итгэмжлэлийн байгууллага, их дээд сургуулиуд нийт гэсэн 21 байгууллага оролцож, харилцан туршлага солилцон хэрэгжүүлж байна.


















