Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байсан “Террана” загварын суудлын автомашин голын эргээс 200 метрт цөмөрсөн дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид ажиллан, автомашиныг татаж гаргасан.